Хөх шилд бөхөнгийн буцах нүүдлийн оргил үе болж байна
2020-08-11 08:46:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шинингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ/сурвалжлагч Ван Жиньжинь/ Гурван мөрний эхийн төрийн зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах товчооны Хөх мөрний эх үүсэл хэсгийн Хөх шил удирдах газраас мэдээлснээр одоогоор Хөх шилд түвд бөхөнгийн буцах нүүдлийн оргил үе болж байна.

Хөхнуурын “Экологийн цонх”интернет видео бичлэгийн алсаас ажиглах систем энэ сарын 7-нд ажигласнаар, мөн өдрийн 13 цаг 20 минутад 300 гаруй түвд бөхөн Хөхнуур Түвдийн замын 3002 км-ийн хэсгийг өнгөрөн гарчээ.

Гурван мөрний эхийн төрийн зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах товчооны Хөх мөрний эх үүсэл хэсгийн Хөх шил удирдах газрын статистикт харуулснаар, буцан нүүдлэж буй түвд бөхөнгийн тоо нэмэгдэх хандлагатай байж, 2019 онд Хөхнуур Түвдийн замын 3002 км-ийн хэсгээр нийт 4860 бөхөн өнгөрөн гарсан нь 2018 оныхоос 338 илүү үзүүлэлт болсон аж.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Өндөрлөгийн биологийн институтын дэд судлаач Лянь Шиньмин хэлэхдээ, буцан нүүдэлж буй бөхөнгийн тоо ойрын үед үргэлжлэн нэмэгдэж, нүүдэл 9-р сарын эхэн хүртэл үргэлжилнэ гэжээ.

Түд бөхөн бол Төрийн 1-р зэрэглэлийн хамгаалалт авсан амьтан юм. Жил болгоны 5-р сараас 7-р сарыг хүртэл, Хөхнуурын гурван мөрний эх, Түвдийн Чянтан, Шиньжяны Аржин уул зэрэг нутгуудын түвд бөхөн “Түвд бөхөнгийн өлгий” хэмээгдсэн Хөх шилийн Жүө Най нуурт нүүдлэн ирж янзагалж, 7-р сарын сүүлчээс эхлэн янзагаа дагуулан буцан нүүдэлдэг байна. Түвд бөхөнгийн буцах нүүдлийн улирал эхэлсэн тул замаар өнгөрөх машин унаа, жуулчид уул цагдагч ажилтны удирдлага дор зорчиж, ямар ч хувь хүн, албан байгууллага хамгаалалт авсан бүсэд дураар орохыг хориглоно гэж Хөх шилийн холбогдох байгууллагаас зарлажээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001126351446