Мал тэжээн үржүүлэх салбар дахь “хойно ургасан эвэр”-ийн шинэ ололт амжилт
2020-08-06 10:37:56 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Баарин баруун хошууны Жаргалын зам сумын Шэнли тосгоны хонь малжиж байгаа өрхийн тухай ярихад, олны танил Чэнь Хүйжюнийг дурдах ёстой. Чэнь Хүйжюнь бол Шэнли тосгоны тэжээн үржүүлэх салбарын “хойно ургасан эвэр” юм, тэрээр 2017 онд нутагтаа буцаж, тэжээн үржүүлэх салбарт хүч үзэж, хэдэн жилийн нарийн судалгаа, хичээнгүй оролдлого, зоригтой туршилтын үр дүнд эл салбартаа цагаарсан нэгэн болжээ.

2019 оны 3-р сараас эхлэн, тэрээр засгийн уриалгын дагуу, бүтэн жилийн турш хорьж тэжээж болох Тайхү хонийг судалжээ. Хуян хонь нь олон төллөдөг, дасан зохицох чадвар сайтай тул Шэнли тосгоны жил туршийн тэжээн үржүүлэх салбарт яв цав нийцжээ. Тэрээр нэг л удаад 220 толгой хуян хонь худалдан авчээ. Улмаар хонио нямбай додомдож, 2019 оны 10-р сард 240 хурга тосч, 12-р сард нь 260 хурга тосч, хургаа худалдаад нийт 517 мянган юань олж, 174 мянган юаний тэжээлийн өртгөөсөө гадна, 343 мянган юаний цэвэр орлого олжээ. Чэнь Хүйжюнь хэлэхдээ, эхний жилд хонь болгон олон хургалсангүй, харин дараагийн үе шат буюу энэ оны 8-р сард 360 гаруй хурга тосох боломжтой, хурга борлуулалтын орлого 396 мянга орчим юаньд хүрч, эм хонины тоо ч нэмэгдэж, хуян хониноос “хоёр жилд гурав удаа төл тосох”, тэрчлэн “Нэг жилд хоёр удаа төл тосох” боломжийг атгаж, эдийн засгийн үр ашиг дахинаар нэмэгдүүлэх болно гэлээ.

Чэнь Хүйжюнь “Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд намдаа түшиглэнэ” гэж ярив. Тэрээр бүтэн жилийн турш хорьж тэжээх ажлыг хийснээс хойш, намын хороо, засгийн газар, олон шатны удирдлагын халамж дэмжлэг, мэргэжилтний жолоодлогыг хүртжээ. 2020 онд Шэнли тосгон нь Баарин баруун хошууны махны чиглэлийн хонь тэжээх үлгэр жишээ тосгон болж, тэднийх үлгэр жишээ өрхийн нэг болж, урам зоригийг нь улам нэмжээ. Мөн тосгоных нь удирдах зөвлөлөөс стандартчилсан хашаа саравч байгуулах тухай судалгаа хийж, 500 кв метрийн талбайтай дулаан саравчийг хөрөнгө оруулан байгуулж, мал тэжээн үржүүлэх, махны чиглэлийн хонины үүлдрийг сайжруулах зэрэг арга хэлбэрийг уялдуулан, хуян хонь тэжээх хүрээ царыг өргөжүүлж, нэн олон айл өрхийг баян чинээлэг замд хөтөлсөн байна. Хүчин чадал нэмэгдвэл үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ, энэ жил ядуурлаас ангижруулах ажлын төгөсгөлийн жил тохиож байна. Чэнь Хүйжюнь санаачилгаасаа амьдралын түвшин доор өрхийг удирдах хариуцлагыг үүргэлж, чөлөөт цагаараа холбогдох өрхүүдэд хүрч, мал тэжээх талд жолоодлого хийж, туршлагаа хуваалцаж байна. Тэрээр хэлэхдээ, Шэнли тосгоны бие дааж тэжээн үржүүлэх салбар эрхэлсэн цаг орой тул жолоодлого гэхээсээ илүүтэйгээр хүмүүстэй үзэл бодол, туршлагаа солилцож байна, хэрэв нэн олон хүнийг чинээлэг амьдралын замд оруулж чадвал маш их утга агуулгатай ажил болох нь тэр гэж ярьж байлаа./Нийтлэл зургийг Өвөр монголын Баарин баруун хошууны Ядуурлыг бууруулах албаны Жан Ин/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126332405