Аяны шувууд Ордосын нуга газарт нутагшлаа
2020-07-31 16:12:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-ны өдөр, саарал нугаснууд Тойромын сүм-Рашаан тохой нууранд идэш хайж байгаа нь

Ордосын нуга газар нь Хөвчийн цөл, Муу-Усын цөлийн уулзварт байрладаг, 2002 онд олон улсын чухал нуга газрын жагсаалтад орсон. 2006 оноос эхлэн, нуурын ус татарч, нуурын төв хэсгийн арал алга болж, нууранд үүрлэж орогнодог бор цахлай бараг харагдахаа больжээ.

Сүүлийн жилүүдэд, тус нутагт олон төрлийн засан сайжруулах арга авснаас нуга газрын экологи аажмаар сэргэжээ. Улмаар 2019 оноос эхлэн Тойромын сүм- Рашаан тохой нуур нь олон тооны бор цахлайг “угтан авчээ”. Өнөөгийн байдлаар, нууранд 40 төрлийн шувууд нутагшиж, Ордосын нуга газар нь шувууд чуулах таатай орчин болсон байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лянь Жэнь\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126309452