Үндэсний уламжлалт сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор Өвөр Монгол 200 сая юаний хөрөнгө оруулалт хийжээ
2020-07-30 10:06:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөххотын цахилгаан мэдээ /Сурвалжлагч Халинаа/ Өвөр Монголын Хөдөө аж ахуйн тэнхимээс мэдээлснээр, энэ онд зарим жижиг, дунд сүүний фермийг шинэчлэн сайжруулж, үндэсний уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүүний хангамжийг тогтворжуулах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн тэнхимээс 200 сая юаний санхүүжилт олгохоор төлөвлөж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сүүний эх үүсвэрийн бүс, Хятадын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүсэд оршдог Өвөр Монгол нь сүүний эх үүсвэрийн суурийг түшиглэн үндэсний уламжлалт сүүний аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэн, стандартыг тогтоох, сүүний эх үүсвэрийг хянах, хяналт шалгалтыг бэхжүүлэх зэрэг ажил нь анхны үр дүнд хүрсэн боловч сүү хангамжийн тогтворгүй байдал, боловсруулалтын түвшин бага зэрэг асуудал байсаар байна.

ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн тэнхимийн дэд дарга Лю Юнжи хэлэхдээ: Хөдөө аж ахуйн тэнхимээс энэ жил жижиг, дунд хэмжээний сүүний фермийг шинэчлэн, сайжруулахад 200 сая юаний санхүүжилт олгож, хөдөө орон нутагт сүү манхны чиглэлийн гэр бүлийн ферм, хоршоог гол дэмжих болно. Ялангуяа Шилийн гол аймаг болон Хөлөнбуйр хотод сүү, махны чиглэлийн симментар, гурван голын үхрийг зохих хэмжээгээр маллан, механикжсан саалийг дэмжиж, үндэсний сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сүүний эх үүсвэр хангалтгүй байгаа асуудлыг шийдвэрлэх болно. Мөн үүний зэрэгцээ сүүний үнээний ферм, хоршоо үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байгуулах, үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүд өөрсдөө сүүний бааз байгуулахыг дэмжин, тэжээн үржүүлэх, боловсруулалтын нэгдсэн хөгжлийг дэмжинэ. Үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн парк байгуулахыг дэмжин, үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж паркт оруулахыг дайчилж, үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн төвлөрсөн хөгжлийг ахиулна гэжээ.

Үндэстний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүнийг стандартжуулсан боловсруулалтыг эрчимжүүлэхийн тулд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн тэнхимээс энэ жил 30 сая юаний санхүүжилт гарган, 100 үндэстний онцлог бүхний сүүн бүтээгдэхүүний жижиг стандартчилан сайжруулсан жишиг нэгж болгохыг дэмжиж, Үйлдвэрлэлийн байгууламж, боловсруулалт үйлдвэрлэл, тээвэрлэлт, эрүүл ахуйн менежмент зэрэг талыг стандартжуулахад гол анхаарлаа хандуулах аж.

Мөн Хөдөө ахуйн тэнхим нь ӨМӨЗО-ы Зах зээл хяналтын албаны хамт 100 жишиг нэгжид цэгэн үйлчилгээ үзүүлэн, үйл ажиллагааны механизм, үйлдвэрлэлийн стандартчилал, брэнд бүтээх, бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэх зэрэг талын олон нийтэд түгээх боломжтой загваруудыг олж авахыг удирдан чиглүүлж, үндэсний онцлог бүхий сүүн бүтээгдэхүүний шинэчлэлийг ахиулах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126302494