Хагас жилийн хугацаанд 5 тэрбум юаний оролго олгосон хятад хоол
2020-07-30 10:28:51 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан Люжөү хотын Худалдааны товчооны хангасан тоон үзүүлэлтээр 2020 оны эхний хагас жилд Люжөүгийн ууттай эмгэн хумсаар амталсан пүнтүүзийн борлуулсан өртөг 4.98 тэрбум юаньд хүрч, эхний хагас жилийн экспортын нийт өртөг өнгөрсөн оныхоос 8 дахин өссөн. "2019 Таобаогийн идээний дата тайлан" -нд дурдсанаар, 2019 онд 28.4 сая ширхэг ууттай эмгэн хумсаар амталсан пүнтүүз зарагдсанаар Хятадын хамгийн алдартай зууш болжээ.

Эмгэн хумсаар амталсан пүнтүүз нь Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Люжөү хотын онцлог шинж чанартай зуушны нэг бөгөөд халуун ногоотой, таатай, шинэхэн, исгэлэн, халуун өвөрмөц амттай, Люжөүгийн хамгийн алдартай орон нутгийн зууш юм. Эмгэн хумсаар амталсан пүнтүүзний амт чанар нь өвөрмөц шөлөөр амталсантай холбоотой. Шөл нь эмгэн хумс, Цагаан гаа, од гоньд, гавир модны халис, голт бор, олон төрлийн чинжүү зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хийгдсэн.

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, "Люжөүгийн эмгэн хумсаар амталсан пүнтүүз" нь үндэсний газарзүйн заалтын бараа бүтээгдэхүүний тэмдгийг авсан бол 2008 онд Люжөүгийн эмгэн хумсаар амталсан пүнтүүз гар аргын ур чадварыг Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны биет бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ. /Зургийг сайтаас/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126302331