Өвөр монголын цөөн хүн ам бүхий үндэстний хэлний анхдагч лавлах ном уншигчтай золгожээ
2020-07-27 09:59:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хурхан/ Сурвалжлагч ӨМӨЗО-ны засгийн газрын зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, Өвөр монголын цөөн хүн ам бүхий үндэстний хэлний анхдагч лавлах ном болох “Орчон хэлний байнга хэрэглэгддэг үгсийн дуудлагын толь” хэмээх ном албан ёсоор хэвлэгдэж, Орчон хэлний онлайн сургалтын апп-ийн судалгаа амжилт олжээ.

Орчон үндэстэн нь Хятад улсад 10 мянга хүрэхгүй хүн амтай байж, Хятадын сүүлчийн анчин үндэстэн гэгддэг. Орчон үндэстэн хэлтэй боловч үсэггүй байдаг бөгөөд зуу мянган жилийн турш тайгын анчны соёл иргэншлээ ам дамжин уламжлан өдгөөд хүрсэн түүхтэй.

Орчон хэлээр ярьж байгаа хүмүүс ховордох эрсдэлээс болгоомжилж, 2017 онд Орчон үндэстэн төвлөрөн аж төрж буй Өвөр монголын Хөлөнбуйр хотод “Орчон хэлний байнга хэрэглэгддэг үгсийн дуудлагын толь” -ийг эмхтгэх ажил эхэлжээ. Толийг эмхэтгэх ажлын хэсэг эрдэм шинжилгээний журам, Орчон хэлний бодит хэрэглээний байдалд суурилж, олон улсын галиг үсгээр Орчон үгсийг тэмдэглэн, цохон тайлбарлаж, толь бичгийн хэлбэрээр хэвлэлд бэлтгэжээ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас Орчон хэлний онлайн сургалтын апп-ийг хамтад нь судалсан нь үндэстний цөөнхийн үг хэлний хамгаалалт системчилсэн, тоон үзүүлэлтийн алхамд шилжсэнийг харуулж байна.

“Орчон хэлний байнга хэрэглэгддэг үгсийн дуудлагын толь”-ийн ерөнхий редактор А Лихүй хэлэхдээ, “Энэхүү цөөн хүн ам бүхий үндэстний хэлний лавлах номыг эмхтгэсэн ажил нь үндэстний цөөнхийн устах аюултай үг хэлийг хамгаалах цоо шинэ туршиц юм” гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, цөөн хүн ам бүхий үндэстэнд багтах Эвенк, Дагуур үндэстний байнга хэрэглэгддэг үгсийн дуудлагын толийг ч редакторлах үйл явцад шилжээд байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126288786