Хосуудын “Цэгээний үйлс”
2020-06-28 10:25:10 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өөрөө ажил үйлс эрхэлж нутгийн түмэндээ бага ч гэсэн тус дэм болохыг бодсон Мөнхзаяа, Нахиа нар 2015 онд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Өвөр Монголын Эдийн Засгийн Их сургуулийг тус тус дүүргэж, 2018 онд төрсөн нутаг болох Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуундаа хурим хийж ханийн заяа холбожээ.

Нутгийн малчидтайгаа хамтран хоршоо байгуулж цэгээ борлууллаа

Дархан Муумянган Холбоот хошууны Дархан сум нь тус нутгийн цэгээний гол газруудын нэг бөгөөд жил бүр Дархан сумын цэгээний соёлын найр хийнэ. Нахиагийн хөдөөний гэр нь Дархан сумын Цагаан-Овоо багийнх. Аав ээж нь 2009 оноос хөдөө гэртээ цэгээ худалдаж эхэлсэн байв.

Цэгээ нь гүүний сүүг исгэж хийсэн эм эмнэлгийн үнэ цэнтэй уламжлалт цагаан идээ юм. Байнга цэгээ уух нь хүний биеийн шим тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна зүрхний үйл ажиллагааг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэх төдийгүй уушгины өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, мэдрэл зэрэг олон олон өвчин эмгэгт тустай болохоор монгол эмнэлгийн эмчилгээнд ч хэрэглэдэг байна. Хүмүүс цэгээ ууж мэддэг ч гүү саадаг хүн цөөрч, цэгээний хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байдалд хүрчээ.

Нахиагийн аав ээж нь нэлээд хэдэн жил цэгээ худалдсан ч зах зээлийн хэрэгцээнд тохирсон цэгээний бүтээгдэхүүн хийж чадаагүй байснаар Мөнхзаяа, Нахиа нар багийнхаа хэдэн малчин өрхтэй хамтран “Дархан Муумянган Холбоот хошууны адуучин мал аж ахуй тариалангийн тусгай хоршоо” байгуулжээ. Нахиагийн аав ээж нь 100 гаруй адуу маллаж, жил бүр 20-иод гүү сааж, хоршооны бусад өрхүүд тус бүр 10-аад гүү сааж цэгээний хэмжээ ч нэлээд их болов.

2017 онд Мөнхзаяа, Нахиа нар хошууны төв Батхаалга суурингийн малчин тариачдын ажил үйлс эрхэлдэг сууринд “Дархан уламжлалт цэгээ заслын тусгай дэлгүүр” нээжээ. 2018 онд Бугат хотын монгол хятад эмнэлгийн хорооны цэгээ хангах гэрээ байгуулж, мөн монгол эмнэлгийн хороонд ч цэгээ нийлүүлсэн байна.

Цэгээний ажил үйлсээ эрчимтэй хөгжүүлнэ

Цэгээний борлуулалтын ажил үйлсээ чанартай сайн хийхийн төлөө Мөнхзаяа, Нахиа нар улсын дүрэм тогтоолын дагуу цэгээ боловсруулан үйлдвэрлэх, цэгээ бүлэх машин, хөлдөөж хадгалах машин, цэгээний боодол баглаа зэрэг бүх талд нарийн ажилласан байна.

Тэр хоёр жил бүр Бугат хотын хүнсний бүтээгдэхүүнийг шалгах төвөөр хүрч шим тэжээлийг шалган, “Дархан Муумянганы цэгээ” барааны тэмдэг бүртгүүлжээ.

Орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үйлсийг дэмжин туслах бодлогын дагуу хошууны хөдөө аж ахуйн товчоо, зах зээлийн хяналт удирдлагын товчоо зэрэг олон олон байгууллага нэгж тэдэнд нэлээд дэмжлэг үзүүлсэн байна.

- “ӨМӨЗО-ы хүнс үйлдвэрлэж боловсруулах жижиг үйлдвэрлэлийн үнэмлэх” авахад хэлээд хэцүү байдаг. Энэ жил бодлогын талд дэмжсэнээр бид бүртгүүлж чадсан. Маш их баяртай байна. Хошуунаас тун удахгүй шинэ загварын боодол баглаа өгч супермаркетуудад цэгээ нийлүүлэхэд тусална хэмээн Мөнхзаяа ярьж байлаа. Тэд жил бүр Бугат хотод очин цэгээний эрүүл ахуйн шинжилгээ хийлгэхэд 4000 гаруй юань зарцуулдаг байсан бол энэ жил хошууны зах зээлийн Хяналт шалгалтын товчооноос хөнгөлөлт байна. Зуны гурван сар гүүр саадаг улирал бөгөөд шинэ цэгээтэй байдаг болохоор хүмүүс цэгээний эмчилгээ хийдэг. Өнгөрсөн жил Баяннуур хотын хүн Нахиагийн хөдөөний гэрт нь ирж цэгээний эмчилгээ хийлгэж байсан бол энэ жил Алшаа аймгаас ирж цэгээний эмчилгээ хийлгэхээр болсон байна.

Гүү саахад 1-2 цагийн зайтай өдөрт 5-6 удаа саадаг. Саамаа 9000 гаруй удаа бүлж байж цэгээ болно. Өнгөрсөн жил тэд 2500 юанийн өртөг бүхий цэгээ бүлэх машин худалдан авчээ. Энэ жил мөн цэгээ бүлдэг машин хоёрыг авахаар төлөвлөж байгаа аж. Энэ машин нь цагт 3000 удаа бүлж, 3 цаг гаруй бүлэхэд 20-25 килограмм цэгээ гаргана.

Өвөр Монголын бүхий л аймаг хотууд болон Шиньжян, Гуандүн, Тянжинь зэрэг муж орноос захиалга авдаг Нахиагийн цэгээний борлуулалт нэлээд сайн байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хурим найр, цагаан сар, баяр ёслолын өдрөөр цэгээ авах хүн олон болжээ.

Сүүлийн хоёр жилээс Мөнхзаяа, Нахиа нартай хамтран ажиллах санаатай хүмүүс ч нэмэгдсээр байгаа юм. Дэлгүүрийн жилийн орлого 80-90 мянган юаньд хүрч, хоршооных нь гишүүн малчин айл бүрийн цэгээ худалдан борлуулсан жилийн орлого 20-30 мянган юаньд хүрч, амьдрал үйлдвэрлэлд нь бага бус тус дэм болсон байна.

2018 онд Мөнхзаяа, Нахиа нарын дэлгүүр нь анх удаагаа зохион байгуулагдсан Өвөр Монголын “Нэр алдартай бизнесийн вичатын шалгаруулалтын тэмцээн”-д 3-р байранд орж, 2019 онд Нахиа Дархан Муумянган Холбоот хошууны “Гарамгай эмэгтэйчүүдийн ажил үйлс эрхэлсэн од”-оор шагнуулжээ.

Нахиа Өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдсан “Бүс ба Зам”-ын цэгээний тусгай сэдэвт судлан ярилцах хуралд оролцож, бусад орон нутгийн цэгээ исгэх, цэгээ борлуулах цэгээний бүтээгдэхүүний талаар туршлага солилцсон байна. Мөнхзаяа, Нахиа нар хоршооныхоо бүтэц бүрэлдэхүүнийг төгөлдөржүүлж, цэгээний чанарыг баталгаажуулан тусгай эзэмшлийн чадвараа дээшлүүлж, бүтээгдэхүүний борлуулалтаа өргөтгөхөөр төлөвлөн хичээн ажиллаж явна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126167388