Бээжинд 36 тохиолдол шинээр бүртгэгдэв
2020-06-15 09:39:01 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон болон Шиньжяний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпусаас халдвар авсан 57 тохиолдол 06-р сарын 13-нд шинээр бүртгэгдсэний 19 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. (Гуандүн мужид 17, Шанхай, Чүнчин хотод тусбүр 1), 38 нь дотооддоо халдвар авсан (Бээжинд 36, Ляонин мужид 2) байв. Нас барсан тохиолдол гараагүй. Шанхай хотод өвчний илрэлгүй 1 тохиолдол бүртгэгджээ. Мөн өдөр 2 өвчтөн эмнэлгээс гарч, 542 хүнийг эмнэлгийн ажиглалтаас чөлөөлж, шинээр бүртгэгдсэн тохиолдлоос нэг нь хүнд оноштой гарсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126114776