Хөдөө орон нутагт цахим худалдааг хөгжүүлэн амьдралаа өөдөө татна
2020-05-07 10:06:02 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын АТИХ-ын төлөөлөгч 34 настай Лян Чинжюань Хятадын Ганьсү мужийн Лүннань хотын хөдөө орон нутагт өсөж төржээ. Тэрээр 2013 онд цахим худалдааны үйлчилгээний цэг, Таобао дэлгүүр, онлайн шууд нэвтрүүлгээр бараа худалдах зэрэг олон ажлыг зэрэг хийж, хөдөө орон нутгийн тахианы өндөг, самар, чинжүү, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг орон нутагт гаргаж худалдсанаар эхний жилдээ хэдэн арван мянган юанийн орлого олж байсан бол 2019 онд 7 сая юанийн орлого олсон байна. Тэр “цахим худалдаа + ядуу буурай өрх” хэмээх загвараа хөдөө орон нутгийн 300 гаруй айл өрхийг уриалан баяжих замаар замнаж, ядуу буурай 100 гаруй өрх болон олон олон бүсгүйчүүдэд ажлын байр хангасан байна.

- Хөдөө орон нутагт цахим худалдаа нь маш их өөрчлөлтийг авчирсан байна. Цахим худалдаа болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг холбосноор хөдөө орон нутгийн онцгой бүтээгдэхүүнийг олон хүний гарт хүргэсэн хэмээн Лян Чинжюань ярилаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125950997