5 настай хүү “Монголын нууц товчоо” –г цээжээр яридаг болжээ
2020-04-22 11:52:08 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone


Өвөр монголын Ордос хотын Отог хошууны монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн Ургаа өнөө жил таван настай ч “Монголын нууц товчоо” –г цээжилж бас бусадад яриж өгч чадах болжээ.

Хөөрхөн Ургаа мань уран зохиол сонирхох, зурагт ном үзэх, зураг зурах, хөл бөмбөг тоглох зэргээр маш олон зүйлд сонирхолтой. Гэвч төрөлх хараа муутай болохоор монгол хэлээр хичээллэдэг багшын ажил албатай ээж нь түүнд үлгэр яриж өгдөг байв. Ургаа ч үүнд маш сонирхолтой төдийгүй ахынхаа “Монголын нууц товчоо” –г уншиж цээжлэх ташрамд тэр ч цээжлээд амжчихсан байдаг. Дараа нь цуврал зурагт номтай нь танилцаж, дууриан зурж үлгэрийг нь хүмүүст яриж өгдөг болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125890077