Гэмт хэрэгт хатуу цохилт өгнө
2020-04-03 08:57:07 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам саяхан хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл болон оюуны өмчийн эрхийн салбарт үүсэж буй гэмт хэрэгт хуулийн дагуу цохилт өгч, тахлаас урьдчилан сэргийлж байгаа энэ хугацаанд үйлдвэрлэлээ хэвийн байдалд оруулахыг баталгаажуулах 10 зүйлийн бодлого боловсруулжээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Люй Үчинь 2-ны өдөр хэлэхдээ, цагдаа нар зарим нутагт ажиллаж, ажил үйлдвэрлэлийг сэргээх болон иргэдийн хэвийн амьдралтай нягт холбоотой хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, оюуны өмчийн эрх зэрэг аюулгүй байдлыг шалгах бөгөөд хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулах зэрэг гэмт хэрэгт хуулийн дагуу хатуу цохилт өгч, ажил үйлдвэрлэлээ сэргээж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийг бүх талаар дэмжин баталгаажуулна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хэсэг хугацаанд зарим газарт амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг тахлаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн хэрэгсэл зэргийг хууль бусаар үйлдвэрлэн борлуулсан гэмт хэрэг гарсантай холбогдуулан орон нутгийн цагдаа нар зах зээлийн хяналт удирдлага, эм бэлдмэлийн хяналтын байгууллагууд хамтран цохилт өгөх тусгай үйл ажиллагаа өрнүүлж, сайн үр дүнтэй болсон юм. Тахлыг таслан зогсоож, хэвийн ажилдаа орж үйлдвэрлэлээ сэргээж буй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдалд заналхийлсэн шинэ хэлбэрийн гэмт хэрэг үүсэж болзошгүй байдалд чиглүүлэн, цагдаагийн хүчин хуулийн дагуу ажиллаж, ажил үйлдвэрлэл, сургууль соёлын хэвийн үйл ажиллагааг бүх хүчнээрээ баталгаажуулахыг хичээж байна гэжээ.

Люй Үчинь хэлэхдээ, тахлын хугацаанд зарим кино уран бүтээлийг онлайнаар үзэх эрэлт хэрэгцээ нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага хууль бус этгээд энэ боломжийг далимдуулан оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлж, холбогдох байгууллагатай хамтран гэмт хэрэгт хуулийн дагуу хатуу цохилт өгөх зорилгоор ажиллаж байна гэжээ. Сарантуяа

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125808281