Тал нутгаас илгээсэн “Ариутгагч бодис” Үханьд хүрлээ
2020-03-06 10:33:22 Эх сурвалж: ӨМӨС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 3-ны өдөр, Өвөр Монголын Дөрвөд хошуунаас илгээсэн 20 тонн шинэ төрлийн ариутгагч бодис 1000 гаруй км холын замыг туулж, Үхань хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн нэр заасан агуулахад тээвэрлэн хүрчээ. Ингэснээр Үхань болон Хуангангийн Мачэн хотын “COVID-19” халдварт өвчнийг эмчлэх зориулалттай 10 эмнэлэгт тарааж эхэлсэн бөгөөд амбулатори болон өвчтний өрөөг халдваргүйжүүлэх зорилгоор ашиглах юм байна.

Энэ удаагийн хандивласан ариутгал халдваргүйжүүлэлт, бактерийн эсрэг "Сул хүчил бүхий гипохлорын хүчилтэй ус (HCIO)" нь аюулгүй, үр ашиг ихтэй, хоргүй, цочроохгүй, үлдэгдэлгүй, байгаль орчинд ээлтэй эко ариутгагч бүтээгдэхүүн юм.

Ариутгагч бодис хандивласан Өвөр Монголын Сырүй шинжлэх ухаан, технологийн ХХК-ийн холбогдох хүн хэлэхдээ, “Хүбэй мужийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд ариутгагч бодис шаардлагатай байгааг мэдсэний дараа, 2 дугаар 29-ний өдөр, Дөрвөд хошууны засгийн газрын зохицуулалтын дагуу 20 тонн сул хүчил бүхий гипохлорын хүчилтэй бактерийн эсрэг ариутгагч бодисыг яаралттай Үхань хотод хандивлан илгээжээ. Ачаа тээврийн компанитай холбогдох, машин ачаалах 9 цагийн хугацаа бүхий эрчимтэй ажиллагаагаар дамжин, 3 дугаар сарын 1-ний өглөө тухайн орон нутгийн Замын цагдаагийн газрын зохицуулалтаар 20 тонн ариутгагч бодис тээвэрлэсэн ачааны машин Дөрвөд хошуунаас хөдөлж, 3 дугаар сарын 2-ны өдөр Үхань хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн агуулахад хүрсэн байна. Мөн энэ сарын 3-ы өдрөөс эхлэн, 10 эмнэлэгт тарааж эхэлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125671138