Урадын өмнөд хошууны замын цагдаа анх удаа нисдэг тэргээр автын осолд орсон иргэнийг аварчээ
2020-02-27 14:27:20 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ /Ян Тэнгэр, Лю Шинь/ 25-ны өдрийн 9 цагт ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошуунд автын осол болж, нэг иргэн хүнд бэртэл авсан бөгөөд авран туслах цаг тулгам байсан тул Урадын өмнөд хошууны замын хяналтын бригад анх удаа нисдэг тэргээр үйлчилжээ.

25-ны өдрийн 10 цагт, Урадын өмнөд хошууны S311-р авто замын 120.4 км-ийн хэсэгт автын осол болж, осолд орсон иргэнийг эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдал нь муу байсан тул том эмнэлэгт шилжүүлэх шаардлагтай болжээ. Урадын өмнөд хошууны замын хяналтын бригадын албан хаагч танилцуулахдаа, осолд орсон иргэний биеийн байдал хүнд байгаа болохоор машин унаагаар явах боломжгүй байгаа тухай Баяннуур хотын замын хяналтын бригадад мэдүүлсэн гэжээ.

Баяннуур хотын замын хяналтын бригад энэхүү байдлыг ойлгосны дараа Баяннуур хотын Ардын эмнэлгийн 120 түргэн тусламжийн төвтэй холбогдож, эмнэлгийн нисдэг тэргээр үйлчилжээ.

18 цаг 20 минутад уг иргэнийг нисдэг тэргээр Баяннуур хотын Ардын эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь тогтвортой болсон байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125633822