Хөх хотын хот хоорондын автобусны хэвийн ажиллагаа эхлэв
2020-02-24 16:33:40 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 23-ны өдөр, Хөх хотын Тээвэр удирдах газар мэдэгдэл нийтлэн хэлсэн нь, энэ сарын 24-ний өдрөөс эхлэн холын зайн хэсэг автобус болон таксийн хэвийн ажил сэргэгдэх болно гэв.

Энэ сарын 24-ний өдөр, Хөх хотын автобусын буудал бүрэн ажиллаж, Хөх хотоос хошуу шяниудад хүрэх, хошуу шянь хооронд болон хошуу шянь дотроо нэвтрэх автобус цөм ажлаа сэргээв. Хөх хот, Бугат, Ордос хоорондын зорчигчдын автобусыг сэргээн нэвтрүүлэн, аймаг хотын зорчигчийн автобусыг бүх талаар нэвтрүүлэн, шаардлагын дагуу ажлын байр, сургуульдаа буцах тусгай зориулалтын автобусыг нэвтрүүлнэ.

Хөх хотын такси хэвийн ажилдаа орж, хошуу шяний таксигууд 24-ний өдрөөс эхлэн цөм ажлаа сэргээнэ.

Зорчигч тээвэрлэх аж ахуйн нэгжүүд болон олон нийтийн тээврийн компаниуд "Зорчигч тээвэрлэх талбай буудал болон зам харилцааны тээврийн хэрэгслийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр"-ийн шаардлагын дагуу талбай буудал, автобусын халдваргүйжилт, салхи нэвтрэх, ариун цэвэр, өмнө фарантад ажиллагсадын хувийн хамгаалалт болон зорчигчдын хамгаалалтыг сайтар хийх хэрэгтэй.

Зорчигчид олон нийтийн зам харилцааны хэрэгслээр зорчиход заавал маск зүүсэн байх хэрэгтэй байж, хувийн мэдээллийн бүртгэлээ сайтар хийн, талбай буудлын захиргааны хүмүүс болон жолооч нартай хамжилцан, тахлаас урьчилан сэргийлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125619382