Эргүнэ: Хилийн бүсэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бамбай босголоо
2020-02-23 14:27:03 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа өвчний халдвар ноцтой байгаа нөхцөл байдалд Хятад, Оросын хилийг сахиж буй ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хилийн удирдлагын газрын Эргүнэ хотын салбар анги, ХКН-ын төв хорооны зааврыг тууштай хэрэгжүүлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дархан үүрэг, эрхэм хариуцлага болгон үзэж, нэгдсэн, зөв зүйтэй арга хэмээг авч, орон нутгийн олон салбарт ажиллаж буй 150 гаруй цэрэг цагдаа нар болон Нэгдсэн хяналт, хамгаалалтын газартай хамтаар 15 хүний бие бүрэлдэхүүнтэй намын гишүүдийн хошууч багийг бүрдүүлэн, хийлийн бүсэд нэвтэрч буй зам болгонд 24 цагаар жижүүрлэн машин унаа болон зорчигчдыг нарийн шалгаж, вирусийн халдварыг таслан зогсоохын тулд хүч тавин ажиллав.

Үүний зэрэгцээ орон нутгийн захиргаа болон дүүрэг, хорооны намын гишүүн сайн дурын ажилчинтай хамтран тусгай, гудамж талбай, хөдөө орон нутгаар явж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ухуулга хийж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сануулга өгч, халдвар хэрхэн, ямар аргаар тархаж буйг ойлгуулан, ард олны цуурхалд итгэхгүй, цуурхал тараахгүй байхыг сануулан, урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийхийг уриалав.

Өнөөгийн байдлаар уг салбар анги нь давхардсан тоогоор 2436 хүн, 812 машин унааг томилон ажиллаж, давхардсан тоогоор нийт 4324 унаа хөсөг, 8214 хүнийг шалган, өөр хот нутагт явах гэж байсан 236 хүнийг ятгаж болиулан, тухай бүс нутгийн 662 үйлчилгээний байгууллагыг түр ажлаас зогсоохыг уриалж, олуул цуглах, хөл хөдөлгөөн болохыг таслан зогсоож чаджээ.

Өнөөгийн байдлаар Эргүнэ хотод сэжигтэй өвчтөн, халдвар авсан байдал ирлээгүй. /Нийтлэл зургийг Өвөр Монголын Хөлөнбуйрын хилийн хяналтын отрядын Люй Хаожюнь/

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125614508