Өвөр монголд анхдагч тахлыг сэргийлэх хэрэгсэлтэй холбогдсон мэхлэлийн хэргтэнд ял оноов
2020-02-20 09:39:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурважлагч Лю Идэ\ ӨМӨЗО-ы Бугат хотын Ховор шорооны дээд шинэ технологийн шинэ дүүргийн Ардын шүүх 17-ны өдөр маскийн мэхлэсэн хэргийг шүүж, шүүгдэгч Ван Шуайг 1 жил 4 сар хорихын зэрэгцээ 1.5 мянган юаниар торгов. Энэ нь Өвөр монголын анхны тахлыг сэргийлэхтэй холбогдсон мэхлэх хэрэг болно.

Бугат хотын цагдаагийн газрын Ховор шорооны дээд шинэ технологийн шинэ дүүргийн салбарын цагдаагийн танилцуулснаар, энэ сарын 9-ний өдөр хохирогч А хэрэг мэдүүлэн нь, тэрээр вичатын найзын тойрогтоо хамт сурагч Лю овогтын дамжуулсан маск зарах мэдээнд бараа зарагч “Ван Жин” бэлэн маск байх мөртлөө үнэ ханш нь хямтхан байхыг ойлгов. Дараа нь хохирогч А дараалан 6 удаа нийт 13300 юаний маск авав. Гэвч мөнгө төлсний дараа “Ван Жин” бараагаа илгээхгүй мөртлөө эцэст нь алаг болов.   Хэргийг хүлээн авсны дараа цагдаа нар шалгалт хийсний дүнд энэ нь тахлыг сэргийлэх барааны мэхэлсэн хэрэг болохыг тогтоож, шуурхай мөрдөн ажиллаж, энэ сарын 10-ны өдөр нэг тосгоноос эрүүгийн сэжигтэн Ван Шуайг баривчлав.

Шүүхийн нотолсноор, энэ сарын 4-ний өдрөөс 9-ний өдөр хүртэл шүүгдэгч Ван Шуай өөртөө маск байхгүй мөртлөө иргэдийн маск бачим шаардаж байгаа сэтгэлгээг ашиглан, вичатад “KN95 маск зарна”, “Маск бэлэн” хэмээх хуурмаг зар тараан, Өвөр монголын Бугат, Ниншягийн Яргай, Гуандүнгийн Шаньтөү, Шаньшигийн Ши-Ань, Сычуаний Гуан-Юань зэрэг 5 газрын 10 хохирогчийн нийт 15740 юанийг мэхлэн авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийг хялбар дөхөм процессоор шүүж, хэргийг хүлээн авахаас шүүж дуусах хүртэл 1 ажлын өдөр хэрэгссэн байна.

 

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125599628