Өвөр монголын коронавируст халдварласан 3 өвчтөн эмнэлгээс гарчээ
2020-02-07 14:37:41 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ордос хотын шинэ төрлийн коронавирус халдварласан уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлахыг удирдах газрын энэ сарын 5-ны өдрийн мэдээ, ӨМӨЗО болон Ордос хотын шинэ төрлийн коронавирус халдварласан уушигны үрэвслийг эмнэн засах хоёр шатны мэргэжилтний багийн хамтарсан үзлэгээр дамжиж Отогийн өмнөд хошууны 1 өвчтөн 5-ны өдөр өвчин нь илааршиж эмнэлгээс гарав. Энэ нь Ордос хотын анхны илааршиж эмнэлгээс гарсан шинэ төрлийн коронавирус халдварласан ушигны үрэвсэлтэй өвчтөн болно.

Энэ сарын 5-ны өдөр, Ордос хотын шинэ төрлийн коронавирус халдварласан уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлах ажлын удирдах газрын нийтэлсэн мэдээ, ӨМӨЗО болон Ордос хотын шинэ төрлийн коронавирус халдварласан уушигны үрэвслийг эмнэн засах хоёр шатны мэргэжилтний багийн хамтарсан үзлэгээр дамжиж Ордос хотын шинэ төрлийн коронавирус халдварласан 2-р өвчтөн илааршиж эмнэлгээс гарав.

Үүнээс өмнө, Манжуур хотын нэг шинэ төрлийн коронавирус халдварласан эрэгтэй өвчтөн 1-р сарын 31-ний өдөр илааршиж эмнэлгээс гарсан нь Өвөр монголын анхдагч шинэ төрлийн коронавирус халдварласан өвчтөн илааршиж эмнэлгээс гарсан өвчтөн болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125542428