Цэцэний хийсэн тамхины хавтга Гинисийн тэмдэглэлд бичигдэв
2020-01-18 15:48:53 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан Улаанхад хотын уугал Цэцэний БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд зориулан урлаж бүтээсэн тамхины том хавтга Гинисийн тэмдэглэлд бичигдсэн сургаар бид настны гэрт хүрч ярилцлага авсан билээ.

Тэрээр энэхүү хавтгаа 2 жил гаруйн хугацаа зарцуулан 2019 оны 8 сарын 2-ны өдөр урлаж дуусгасан аж. Гэхдээ Хятадын нэр алдрыг дэлхийд дуурьсгуулсан Люонин нэрт шунгуул онгоц, “Чан Э 3” дагуул, Цагаан хэрэм зэргийг урлан бас монгол хятад англи үсэг урлажээ. Үүнийгээ 2019 оны 10-р сарын 17-ны өдөр Шанхай Гинисийн ерөнхий захиргаанд бүртгүүлж, мөн оны 11-р сарын 19-ний өдөр амжилттай бүртгүүлсэн аж.

Шинэ Хятад улстай нас цацуу төрсөн Цэцэн гуай 2001 онд Улаанхад хотын Бараа бүтээгдэхүүний чанарын хяналтын албанаас тэтгэвэрт гарч, БНХАУ байгуулагдсан 60 жилийн ой, Бээжингийн олимп, Шэньжөү даагуулыг хөөргөсөн зэрэг олон том арга хэмжээг тохиолдуулан тамхины хавтга урлаж ӨЗО болон хотын зэрэглэлийн үзэсгэлэнд оролцон шангал урамшуулал хүртэж явжээ. Үүнд ХКН байгуулагдсаны 90 жилийн ойд бэлэг болгон барьсан 3,932 м урттай, 0,9 м өргөн тамхины хавтга нь мөн Гинисийн тэмдэглэлд бүртгүүлсэн байна.

Цэцэн гуай эх орныхоо хөгжил дэвшлийг харж мэдэрж ирсэн болохоор өнөөдрийн аз жаргалт амьдралаа өр зүрхнээс нандигнан хайрлаж, өөд эсрэг өлзий бэлгэтэй явахын мөрөөдлөө илэрхийлэхийн зэрэгцээ гарын урнаараа энэхүү мундаг том хувиралтыг нь тэмдэглэж явна.

Тэрээр ярилцалгынхаа эцэст хэлэхдээ ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр бас нэгэн томоохон бүтээл урлана гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001125482447