Луанжөүгийн сүүдэр ший: Ли Жяньжангийн уламжлал
2020-01-16 16:33:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд Ли Жяньжан сүүдэр шийнд хэрэглэх үхрийн арьсаа цэвэрлэж байна.

Хэбэй мужийн Луанжөү хотын Шяомажуан суурины Жанмажуан тосгоны 69 настай Ли Жяньжан багаасаа сүүдэр шийнд дуртай байсан болохоор сүүдэр ший хийх, сийлэх, будах гээд бүгдийг нь чадах болжээ. Түүний хийсэн сүүдэр шийний дүр энгийн мөртлөө амьд юм шиг байж, сүүдэр ший сонирхдог хүмүүсийн хүрээллийг ихээхэн олжээ.

1972 онд тэрээр Луажөү хотын сүүдэр шийний нийгэмлэг байгуулж, зав чөлөөтэй үедээ сүүдэр шийнд дуртай арваад тариачдаа дагуулан Хэбэй, Бээжин, Ляонин зэрэг газраар явж тоглодог. Мөн чөлөө заваараа тосгоны хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр сүүдэр ший хийх аргыг зааж, хүүхдүүдэд уламжлалт соёлын үнэ цэнийг мэдрүүлдэг.

Сийлбэр хийдэг хутга, утсаар холбосон дүр Ли Жяньжангийн хувьд “Насны хань” нь юм. Сүүдэр шийний соёлыг хөгжүүлж олонд мэдрүүлэх нь түүний мөрөөдөл юм гэнэ. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Мөү Юй\

Бэлтгэсэн нь:Б.Сарантуяа

010070230040000000000000011100001125470296