2020 онд Өвөр Монголд 5 төмөр зам тавих ажил эхэлнэ
2020-01-16 11:02:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /Шюй Мэй/ Энэ сарын 13-ны өдөр хуралдсан ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн II чуулган дээр ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн гишүүн, Өвөр монголын Зам тээврийн хөрөнгө оруулалтын групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жэн Жюнь, Өвөр монголын зам тээврийн хөрөнгө оруулалтын групп ХХК 2020 онд төмөр замын 4 шинэ төслийн 5 төмөр замын ажлыг эхлүүлнэ гэж танилцууллаа.

Жэн Жюнь хэлэхдээ, 2020 онд барьж байгуулахаар төлөвлөж буй төмөр замын төслүүдэд: Жининингээс Датун, Юаньпин хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа Өвөр Монголын төв ба баруун бүс нь Хөх мөрний уулзрын бүс, Жүжян мөрний уулзрын бүс, баруун өмнөд бүс нутгаар дамжин бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд холбогдоно, шинээр байгуулагдах Бугатаас Яргай хүрэх хурдны төмөр зам нь Бугат-Хүйнүнгийн чиглэл, Алшаа аймгийн Баянхот-Яргай чиглэл гэх хоёр хэсгээс бүрдэж, энэ нь Өвөр Монголын төв ба баруун бүс нутгийн аймаг хотуудыг хурдны төмөр замаар холбож, бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд нэгтгэнэ, Шилийн хотоос Тайзычэн хүрэх хурдны төмөр зам ашиглалтад орсноор Шилийн хотоос Бээжин, Чуулалт хаалга хүрэх боломж бүрдэнэ, Жинин-Түнляогийн чиглэлд цахилгаанжуулалтын өөрчлөлт хийснээр Өвөр Монголын зүүн ба төвийн бүсийг хурдны төмөр замаар холбох боломж бүрдэнэ гэжээ.

Өнөөг хүртэл Өвөр монголын Зам тээврийн хөрөнгө оруулалтын группын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан 5 төмөр замын төслийн 4-ийг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд баригдаж буй Улаанхад- Бээжин-Мөгдөний хурдны төмөр замын төслийг 2020 оны 7-р сарын эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ашиглалтад орсон дөрвөн төмөр замд, өнгөрсөн оны сүүлчээр Бээжин-Чуулалт хаалгын хурдны төмөр замтай зэрэг нээгдсэн Хөх хот-Чуулалт хаалга чиглэлийн хурдны төмөр зам, 2018 оны 12-р сарын 29-нд ашиглалтад орсон Түнляо-Бээжин-Мөгдөн чиглэлийн хурдны төмөр зам, 2017 оны жилийн эцсээр ашиглалтад орсон Хөх хот-Зүүнгар-Ордосын хурдны төмөр зам, 2017 оны 7-р сарын 22-д ашиглалтад орсон Улаан хот-Байчэн-Чанчүнь чиглэлийн хурдны хурдны төмөр замууд багтана.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125469028