Бүтэн жилд 100 удаагийн марафон гүйлтийг биелүүлсэн 65 настай тамирчин
2020-01-10 11:10:36 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн оны 12-р 28-ны өдөр Рэнь Вэйдүн Өвөр монголын музейгээс эхлэн гүйж 2 цаг 30 минутын хугацаанд гүйж дуусгав. Энэ нь түүний 2019 онд оролцсон зуу дахь удаагийн марафон гүйлт болно. Ийнхүү тэр мөн оны эхэнд тогтоосон зорилтоо биелүүлж байгаа аж.

Өнөө жил 65 настай Рэнь Вэйдүн бол Хөх хотын иргэн, 20 настайгаасаа марафон гүйлтийн тэмцээнд оролцож эхлэв. 2002 оноос 2016 оны хооронд тэрээр дотоодын хэдэн арван хотуудаар явж анхны “Зуун марафон”-ны зорилтоо биелүүлжээ. Ялангуяа 2008 онд тэр долоо хоногийн хугацаанд хоёр удаа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцож байжээ. 2009 онд тэр ганцаараа 71 хоногт Хөх хотоос Лхаса хотод гүйж хүрч байсан удаатай.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125444828