Өвөр Монголын 115 албан хаагч байгаль экологийн асуудлаар хариуцлага хүлээв
2020-01-08 10:19:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ /Сурвалжлагч Ван Жин/, Хятадын байгаль экологийг хамгаалах хяналтын “эргэн харах” төсөл болон байгаль экологид учруулсан хор хөнөөлийн хариуцлагыг тооцох асуудлыг шилжүүлэн өгөх ажлын талаарах мэдэгдлийг ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар саяхан гаргажээ.

2018 онд, Хятадын хоёр дахь удаагийн байгаль экологийг хамгаалах хяналтын багийн Өвөр Монгол дахь анхны байгаль экологийг хамгаалах хяналтын өөрчлөлтийн “эргэн харах” төслийг эхлүүлж, тал нутгийн байгаль экологийн асуудалд чиглүүлэн тусгай хяналт явуулж, ӨМӨЗО-д ажлын тайлангаа танилцуулав. Үүний дараа ӨМӨЗО уг асуудлаар урьдчилсан хяналт, шалгалт, мөрдөн байцаалтыг явуулсан бөгөөд олж тогтоосон баримтуудын дагуу 115 албан хаагч холбогдсон ба үүнд мужийн шатны 16 албан тушаалтан, аймгийн /шянь/ шатны 40 албан тушаалтан, сумын /шян/ шатны ба түүнээс доош шатны 59 албан хаагч хамрагджээ.

ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас орон нутгийн бүх шат, байгууллагууд бие биенээсээ суралцаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын улс төрийн үүрэг хариуцлагаа чанга мөрдөж, Хятадын умард хэсгийн экологийн ногоон халхавчийг бүтээн байгуулж, эх орны умард хилийн ногоон хэрмийг байгуулах үүрэг даалгавраа биелүүлэхийг шаарджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125434460