Урадын өмнөд хошуу хөдөө орон нутгийн багш нарт 293 байшин барьж өгөв
2020-01-02 17:57:56 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жил Урадын өмнөд хошуу 31 сая юаний хөрөнгө оруулан, хөдөө орон нутгийн буйд бөглүү газрын 9 сургуульд түр байшин барьж өгөн, 586 багшийн байрны асуудлыг шийдвэрлэжээ.

Хөдөө орон нутагт багшилж байгаа бага сургуулийн багш нарын гэр нь сургуулиас зайтай хошууны төв Уул сууринд байгаа болохоор зам харилцаа төхөмгүй, заан сургалтын хэвийн байдлыг нөлөөлж байв. Үүний дээр анхан шатны багш жилээс жилд нэмэгдсэний улмаас багш нар суух байргүй, аюултай байшинд суух, байр түрээслэн суух асуудал түгээмэл болжээ. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Урадын өмнөд хошуу нь Баруун бага зуу, Баянхуа, Даштай, Мянган зэрэг 9 бага сургуульд 293 байшин барьж өгөв. Уг байшинд ариун цэврийн өрөө, ажлын ширээ, хувцасны шүүгээ зэрэг тавилга хэрэгсэлтэй, байшин бүрийн талбай нь 20 кв.м, 2 хүн сууж болдог. Уг байшин нь багш нарыг суух байртай болгон, хүүхдүүдэд сайн заан сургалт хүртээхэд ихээхэн ач холбогдолтой болжээ. \Өвөр монголын өдрийн сонины нэгтсэн хэвлэл мэдээллийн сурвалжлагч Хань Живан\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125416331