Чиншань дүүргийн эдийн засаг тогтвортой байна
2019-12-27 16:32:03 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Оны эхний 11 сард Чиншань дүүргийн эдийн засаг тогтвортой байна тус дүүргийн статистикийн товчооноос мэдээллээ.

Дүүргийн стандартаас дээш аж үйлдвэрлэлийн өртөг өнгөрсөн жилийн мөн үеэс 15.2 хувиар өссөн бол үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өсчээ.

Нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтын нийт хэмжээ 41.177 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар нэмэгдэж, энэ оны мөн үеийнхээс дунджаас 0.2 хувиар өссөн байна. Ванда, Валь-Март, Жюшин гэсэн гурван томоохон бизнесийн дүүрэгт Чиншань дүүргийн өсөлтийн нөлөө тод ажиглагдаж байгаа ба жижиглэнгийн худалдааны хэмжээ 9.26 тэрбум юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтын нийт борлуулалтыг 2.2 хувиар нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. \Сурвалжлагч Гүө Жянь\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125395718