60 мянган амьд малын худалдааны зах байгуулжээ
2019-12-03 16:10:29 Эх сурвалж: Өвөр монголын Өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шилийн гол аймгийн Ханган борлуулах хоршоо 2018-2020 оны хөдөө аж ахуй, малын бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу амьд малын худалдааны цогц платформыг байгуулжээ.

Одоогийн байдлаар Шилийн гол аймгийн ханган борлуулах систем нь амьд малын 12 худалдааны захыг байгуулж, эхний ээлжийн худалдааг өнгөрөгч 3 дугаар сараас эхлүүлжээ. Худалдааны захыг байгуулснаар үнийн мэдээллийг нээлттэй болгон, малчдын орлогыг нэмэгдүүлэн, шилдэг үүлдрийн малыг нийлүүлсэнээр сүргийн бүтэц сайжирсан байна. Үүний зэрэгцээ малчдын малыг маллах үйлчилгээ үзүүлснээр малчдын тээвэрлэлтийн зардлыг хэмнэжээ. Аравдугаар сарын сүүлчийн байдлаар 60 мянган амьд малыг худалдаалж, 380 сая юанийн гүйлгээ хийсэн байна. /Өвөр Монголын өдрийн сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч Ли Хань/

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125303046