ӨМӨЗО-ы Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн даргын орлогч Ма Мин сахилга бат, хуулийг ноцтой зөрчсөн сэжигтнээр Үндэсний сахилга батын төв хороо, Үндэсний хяналтын хороонд шалгагдаж байна.
Ма Мингийн намтар:
Ма Мин нь эрэгтэй, хятад үндэстэн. 1957 оны 10 дугаар сард төрсөн. 1984 оны 6 дугаар сард ХКН-д элссэн. Эдийн засгийн магистр, судлаач, цагдаагийн ерөнхий хянагчийн орлогч.
Одоо ӨМӨЗО-ы Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн даргын орлогч, ӨЗО-ы Олон нийтийн аюулгүй байдлын газрын намын хорооны нарийн бичгийн дарга, газрын дарга, хянан шалгах дарга, ӨЗО-ы намын хорооны улс төр, хуулийн хорооны дэд нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж буй.
Бэлтгэсэн нь:Б.Нарантуул