ӨМӨЗО-ы намын хорооны дарга асан Юнь Гуанжүнг нам болон албан тушаалаас нь чөлөөлжээ
2019-12-02 16:38:24 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны зөвшөөрлөөр ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын гишүүн асан, Хөх хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Юнь Гуангжүний сахилга, хууль зөрчсөн ноцтой асуудлыг Үндэсний сахилга батын төв хороо, Үндэсний сахилга шалгах комиссоос шалгав.

Шалгалтаар Юнь Гуангжүн нь үзэл суртал, итгэл үнэмшлээ алдаж, улс төрийн ухамсаргүй байдал үзүүлж, Намын төв хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, үүргээ гүйцэтгэж чадаагүй, намдаа шударга ажиллаж чадаагүй, зохион байгуулалтын эсрэг ажиллаж, шаардлага ёсоор хувийн асуудлаа тайлагнаагүй байна. Төв хорооны 8 дүрмийг зөрчсөн, хувийн клубууд руу орох, гарах, авлига авах, эрх мэдлээ ашиглах, мөнгөн гүйлгээ хийх, албан тушаалын тав тухыг ашиглан бизнесийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг сонгох, томилох, эрхээ урвуулан ашиглан маш их хэмжээний эд хөрөнгийг өөртөө авсан нь орон нутгийн улс төр, эдийн засгийн дэг журамд ноцтой хохирол учруулж, нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн аж.

Юнь Гуанжүн нь намын улс төр, зохион байгуулалт, шударга ёс, албан ажил, хувийн сахилга батыг ноцтой зөрчсөн бөгөөд авлига хээл хахууль авсан хэмээн сэжиглэгдээд буй. Хятадын Коммунист намын сахилгын арга хэмжээ авах тухай журам, БНХАУ-ын Хяналтын тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу Төв Сахилгын хорооны байнгын хороо судалж, ХКН-ын Төв хороо зөвшөөрснөөр Юнь Гуанжүнг намаас чөлөөлөх шийдвэр гарган, Үндэсний хяналтын хорооноос албан тушаалыг нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Мөн Намын 19 дүгээр их хурал, ӨМӨЗО-ы Намын 10 дугаар их хурлын төлөөлөгчийн эрхийг нь дуусгавар болгон, сахилгын зөрчил гаргасан орлогыг хураан, сэжигтэй гэмт хэргийг прокурорын байгууллагад хуульд нийцүүлэн шалгаж, мөрдөн байцаалтад шилжүүлэв.

Юнь Гуанжүний намтар

Өвөр монголын Түмэд зүүн хошуугаар нутагтай, монгол үндэстэн. 1960 оны 6 дугаар сард төрсөн. 1979 оны 11 дүгээр сард ХКН-ын гишүүнээр элссэн. Менежмэнтээр магистрын зэрэг хамгаалсан. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125298613