Ууланд алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2019-11-27 16:37:43 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-ны орой Мэргэн аялал жуулчлалын баазын ойролцоох ууланд нэг хүн хашигдаж, түүний байрлал нь тодорхойгүй, байдал туйлын ноцтой болж ирсэн тул онцгой байдлын жижүүрийн дунд ангийнхан тэр даруй хэргийн газрыг чиглэв.

Мэргэн аялал жуулчлалын бүсэд уул олонтой, замын бартаа ихтэй, олонх газарт замгүй ч аврагч нар харанхуй шөнөөр тэмтрэн урагшилсан юм. 24-ний өглөөний 6 цагийн алдад олон уул давааг давж 4 цаг гаруй хайсны эцэст аврагчид хашигдсан газрын ойролцоо хүрч очжээ.

Өглөөний 8:05 минутад нэгэн агуйд өнөөх хүн байгааг олж тогтоосон байна. Хүйтэн цаг агаарт удаан хугацаагаар хоол хүнсгүй байсан болохоор тухайн иргэн даарч биеийн дулаанаа алдахуйц байдалд орсон тул аврагчид түүнд хоол өгч, гал асаан дулаацуулж, улмаар олсоор татаж гаргажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125281340