Хөх хотоос Бээжин хүрэх өндөр хурдны галт тэрэг 2 цаг 18 минут зарцуулна
2019-11-27 10:31:44 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 25-ы өдрийн цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Хятад улсын Төмөр замын Хөх хотын товчооны ХХК-ын Ерөнхий захирал Дай Хун энэ сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, “Хөх хот, Бугат, Улаанцаваас Бээжин хүрэх өндөр хурдны галт тэрэгтэй болсноор Хөх хотоос Бээжин хүрэхэд 9 цаг гаруй зарцуулдаг байсныг 3 цаг, хамгийн хурдандаа 2 цаг 18 минут болж наашилна.

Хөх хотоос Бээжин хүрэх өндөр хурдны галт тэрэг нь Бээжингээс Жанчхүү, Жанчхүүгээс Хөх хот орох бөгөөд ойролцоогоор 20 хос галт тэргийг аялуулна” гэлээ. Жанчхүү-Хөх хот, Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам ирэх сарын сүүлчээр ашиглалтад орох юм.

Жанчхүүгээс Хөх хот чиглэлийн өндөр хурдны төмөр замын Улаанцав-Хөх хот хүрэх хэсэг 2017 оны 8 дугаар сард ашиглалт орсон. Энэ жилийн 6 дугаар сараас хойш Хөх хотын өндөр хурдны төмөр замын Хуай-Ань-Улаанцавын хэсгийг холбож, туршилтын ажлыг дуусгаад буй. Өвлийн олимпийн төсөл болсон Бээжингээс Жанчхүү хүрэх өндөр хурдны төмөр замыг 10 дугаар сарын 5-ны өдрөөс холбож, туршихад амжилттай болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125279673