Түймэр унтраагч нисдэг тэрэг хэрхэн ажилладаг вэ?
2019-11-12 16:38:20 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойн түймэртэй тэмцэхэд нисдэг тэрэг шуурхай бөгөөд үр ашигтай ажилладаг. Гэвч хэрхэн ажилладаг тухай олон нийт төдийлөн мэддэггүй тул түүний нууцыг дэлгэвэл та бүхэнд сонирхолтой байх.

 

Сэтгүүлч Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Онцгой байдлын агаарын тээврийн ой хамгаалах Наньфан станцын нисдэг тэрэгний Жянчуань буудалд очиж ой хамгаалах ажилтай танилцлаа.

Нисдэг тэрэгний жолооч, ажиглагчдын ажлыг хуваарилна.

КА-32 нисдэг тэрэг өндөрлөг газар ажиллахдаа нэг удаа 3 тонн ус зөөх хүчин чадалтай. Юньнань мужийн нисдэг тэрэгнүүд загвараасаа хамаарч дээд тал нь нэг удаад 10 тонн ус ачдаг байна.

Нисэгч нисдэг тэрэгний тоног төхөөрөмжийг шалгаж байна. Нисдэг тэргээр гал унтраах нь маш их эрсдэлтэй ажил юм. “Салхины хурдны өөрчлөлт, утаа манан, өндөр хүчдэлийн шугам нислэгт нөлөөлдөг” байна.

Нисгэгчээс гадна ойн түймэртэй тэмцэх ажилд ажиглагч чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ажиглагчийн анхны ажил бол галын байршлыг тогтоох явдал юм. Тэр дундаа галын шугамын урт, галын цэгийн тоо зэрэг мэдээллийг командын төвд даруй өгнө. Мөн ажиглагч түймрийн бодит нөхцөл байдлын дагуу нисэгчид шүрших команд өгдөг.

Нисэхэд бэлэн боллоо. Хувингаар ус татах цэг 5 км зайтай байна.

Ойн түймэр унтраагч нисдэг тэрэгний бүхээг жижгэвтэр бөгөөд хувин суурилуулах хэсэгтээ онгорхой тул нисэх явцад хүчтэй савладаг, дуу чимээ ихтэй байдаг.

Нисдэг тэрэг агаарт хөөрөхөд хавийн ургамал агаарын хүчтэй урсгалд цохигдон хийснэ.

Ойн түймрийг унтраахдаа түймрийн нөхцөл байдлын дагуу хамгийн ойрхон усны сурвалжийг хайдаг.

Нисдэг тэргээр ус татаж байна.

Нислэгийн ажиглагчид түймрийн байдлаас хамааран өдөрт долоо найман цаг нисэх тохиолдол ч бий.

Түймрийн бүсийг оновчтой тогтоосны дараа 5 секундэд 3 тонн орчим ус асгадаг байна.

Ус цацаж дууссаны дараа нисдэг тэрэг бааз руугаа буцаж аажмаар газардлаа.

Ойн түймэр баазаас хол байгаа тохиолдолд нисдэг тэрэг түр зуурын газардаж, хөөрөх зурвас нээх шаардлагатай байдаг бөгөөд энэ үйл ажиллагаа илүү их эрсдэл дагуулдаг юм.

Статистик мэдээгээр энэ оны 5-р сар хүртэлх байдлаар, Онцгой байдлын газрын агаарын тээврийн ой хамгаалах Наньфан станц ойн түймэртэй тэмцэх ажилд 63 удаа оролцсон байна.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125222912