Хятадын XIV өвлийн спортын наадам
2019-11-11 16:25:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын XIV өвлийн спортын наадмын гол тэмцээний талбай болох Хөлөнбуйрын 100 өдрийн цуврал гол сэдэвт ухуулгын арга хэмжээ болон Баяр баясгалант өвлийн спортын наадмын хүүхдийн зургийн үзэсгэлэн Хөлөнбуйр хотын уран зургийн музейд энэ сарын 9-нд нээгдэв.

Хятадын XIV өвлийн спортын наадамтай холбогдуулан Хөлөнбуйрын бага дунд ангийн сурагчид уран зургийн аргаар уг наадамд анхаарал хандуулж буй сэтгэлээ илэрхийлсэн байна. Уг үзэсгэлэнд дэлгэгдсэн 350 зураг нь “Баяр баясгалант өвлийн наадам”, “Үндэстний эв нэгдэл”, “Шинжлэх ухаанаар үндэстнээ хүчирхэгжүүлье”, “Эх оронч сэтгэл” гэсэн дөрвөн гол сэдэвт хуваагдаж байв. Үүний зэрэгцээ Хятадын XIV өвлийн спортын наадмын үндэстний соёл урлагийн биет бус соёлын өвийн технологи болон уг наадамтай хамаарах бүтээлийг дэлгэсэн байна. \Зургийг Өвөр монголын өдрийн сониний нэгтмэл хэвлэл мэдээллийн сурвалжлач Ли Шиньжюнь\

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125218129