2030 онд гэхэд тамхи таталтыг 20 хүртэл хувиар бууруулна
2019-11-08 11:32:04 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Муж, ӨЗО, Шууд харъяа хот жич Шиньжянгийн үйлдвэрлэл барилгын корпусын ариун цэвэр эрүүл мэндийн зөвлөл, Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, боловсролын тэнхим, Зах зээлийг хянан удирдах газар, Радио телевизийн хороо, Тамхины тусгай худалдаалах товчоо, Коммунист залуучуудын эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Төрийн зөвлөлийн эрүүл мэнд Хятад улсын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай санал”-ын хүрээнд "Эрүүл мэнд Хятадын ажиллагаа (2019-2030)" тамхины хяналтын кампанит ажлын хэрэгжүүлэлтийг ахиулж, залуучуудыг тамхи татахыг хориглон, тамхины утаанаас хол байлгах таатай орчныг бүрдүүлнэ.

Тамхины утаа нь өсвөр насны хүүхэд залуучуудын эрүүл мэндэд маш хортойгоор тусдаг. Өсвөр насны хүүхэд залуучууд тамхи татах нь олон эрхтэн, ялангуяа амьсгалын болон зүрх судасны эрхтэнд ноцтой хөнөөл учруулж болзошгүй. Тамхинд агуулагдах никотин нь тархинд хортой бөгөөд ой санамжийг муутгаж, энергийн дутагдалд оруулдаг. Никотин нь хэт донтуулдаг тул тамхи татдаг хүмүүс тамхинаас гарахад хэцүү болдог. Тамхи татах нас эрт эхлэх тусам насанд хүрэгчдийн тамхи татах хэмжээ их болох мөртлөө хор хөнөөл нь улам их байдаг.

Тус кампанит ажлын үеэр хүүхэд залуучуудын дунд тамхины хор уршигтай тэмцэх ажлыг эрчимжүүлснээр 15-аас дээш насны хүмүүсийн тамхи таталтын хэмжээг 2030 онд 20 хүртэл хувиар бууруулж, өсвөр насныхан эрүүл өсч хөгжих таатай орчныг бүрдүүлэх юм.

 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125208143