Шатсан өвсний агуулахаас 100 гаруй хонийг амжиж гаргажээ
2019-11-01 17:02:53 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Аравдугаар сарын 27-ны 19 цагийн үед Дархан Муумянган холбоот хошууны Цагаанхад сумын нэгэн малчны өвсний агуулах гэнэт шатжээ.

Өвсний агуулахын баруун тал нь 100 гаруй хоньтой хонины хороотой бол зүүн тал нь малчдын өөрсдийнх нь амьдардаг байшин байв. Цагдаа нар нэн даруй тэдгээр мал сүргийг аюулгүй газар шилжүүлэхэд тусалж, Дархан Муумянган холбоот хошууны гал сөнөөгчидтэй холбоо барьж, тусламж хүсчээ. Цагдаагийн албаныхан хувин, гал унтраагч ашиглан хашааны хананы гадна талд авалцсан галыг унтрааж амжсан байна. Гал сөнөөгчид ирсээр хоёр цаг гаруй ажилласны дүнд шөнийн 22:23 минутад галыг бүрэн унтраажээ. Галыг ийн цаг алдалгүй унтрааснаар хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадсан явдал болов.

Тухайн өдөр хүчтэй салхилж байснаас яндангийн цог байшингийн арын өвс руу унаж гал гарсан болохыг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. \Сурвалжлагч Жөү Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125182623