Бугатын ган төмрийн үйлдвэрийн 1 дүгээр зуух 60 жилд 45 сая тонн ган үйлдвэрлэв
2019-10-18 09:18:37 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нет Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Шюй Мэй/ Ерөнхий сайд Жөү Эньлай Бугатын ган төмрийн 1 дүгээр зуухны туузыг хайчилсаны 60 жилийн ойг тэмдэглэх семинар энэ сарын 15-нд ӨМӨЗО-ы Бугат хотод боллоо.

Семинарын өмнө Ерөнхий сайд Жөү Эньлайн ач охин Жөү Бинжянь, Баян овоо хүдрийн уурхайг илрүүлэгч Дин Даохэний ууган хүү, Чүнчин их сургуулийн профессор Дин Шяожүн, Бугатын ган төмрийн үйлдвэрийн ахмад удирдлага, ахмад үеийн ажилчдын төлөөлөгчид Бугатын ган төмрийн үйлдвэрийн 1 дүгээр зуух болон шинээр байгуулсан газрын ховор элементийн ган боловсруулах үйлдвэрийн VIII зуухтай танилцав.

Бугатын ган төмрийн /групп/ ХХК-ийн ерөнхий захирал, намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Сүнь Гүөлүн хэлэхдээ, “1959 оны 10 дугаар сарын 15-нд Бугатын ган төмрийн үйлдвэрийн 1 дүгээр зуухнаас анхны төмрийн хайлшийг үйлдвэрлэн гаргасан нь төмрийн үйлдвэргүй байсан Өвөр монголын түүхийг эцэслүүлсэн. Жаран жилийн дараа Бугатын ган төмрийн үйлдвэрийн 1 дүгээр зуух үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа ба энэ оны эхний хагас жилийн байдлаар 45 сая тонн ган үйлдвэрлээд байна” гэлээ.

Бугатын ган төмрийн үйлдвэрийн Төмөр хайлуулах үйлдвэрийн дарга Шы Шыбинь, “2001 онд 1 дүгээр зуухны үр дүнтэй эзлэхүүний өргөтгөл 2200 куб.м-т хүрсэн бөгөөд техникийн тоног төхөөрөмж шинэ түвшинд хүрсэн. Цаашид тус үйлдвэрийн 1 дүгээр зуухыг байгаль экологид ээлтэй, өндөр үр ашигтай, хороолт багатай дотоодын номер нэг зуух болгоно” хэмээв. Энэ оноос эхлэн уг үйлдвэр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг баярын өдрөө болгож, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж, Бугатын ган төмрийн үйлдвэрийг нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр тогтжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125120223