Өвөр монголын хөдөө тосгоны 80 хувь гаруй нь түгээрүүрийн ус хэрэглэдэг болов
2019-10-09 15:32:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Халина\ Өнгөрсөн оны байдлаар ӨМӨЗО 930 гаруй мянган хөдөөгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн төслийг хэрэгжүүлж, 18.2 сая орон нутгийн иргэдийн ундны усны асуудлыг шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлыг бүрэн хангаж, түгээрүүрийн ус дамжуулах түвшнийг 81 хувьд хүргэсэн гэж ӨМӨЗО-ы Засгийн ордноос мэдээллээ.

Мөн хөдөө тосгодын ундны усны аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулсанаас гадна үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл, үерийн аюул 5-20 жилд нэг тохиолдож болзошгүй байсныг 20-50 жилийн хооронд нэг удаа болгосон бол Хатан голын үерийн тохиолдлыг 30-50 жилд нэг удаа болгожээ.

Түүнчлэн усны нөөцийг үр ашигтайгаар ашиглах зорилго бүхий ус хэмнэсэн олон санаачилгыг хэрэгжүүлэв. Гол мөрөн, нууруудын холболт, экологийн усан хангамж, хөрс, усны хамгааллын цогц менежментийг хэрэгжүүлснээр Улаансухайд 1.9 тэрбум метр куб, Хөлөн нуурт 8.8 тэрбум метр куб, Дайхай тэнгист 4 сая метр куб усыг тус тус нөхсөн аж. Ингэснээр Дүнжюяньхай тэнгис 15 жил дараалан ширгээгүй бөгөөд улсын хэмжээнд хөрсний элэгдлийг урсалтыг зассан талбайн хэмжээ 140.88 сая га-д хүрэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125083292