“Үндэсний эрдэнэ” хулсны баавгай Өвөр монголд ирэв
2019-09-30 11:05:10 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сычуань мужаас тээвэрлэсэн “Үндэсний эрдэнэ” гэгдэх хоёр хулсны баавгай Хөх хотын “Цагаан суврага” олон улсын нисэх онгоцын буудалд энэ сарын 27-нд газардлаа.

Тэдгээр баавгайг Хөх хотод авчрах асуудлыг Зүөзышан шяний Засгийн газар анхаарч, Өвөр монголын Линхү эртний хязгаар үзэмжийн орон, Сычуань мужийн Яа-Ань хулсны баавгайн баазтай холбогдон, аюулгүй байдлыг нь хангасан байна.

Арван сарын нэгний алтан долоо хоногийн хүрээнд авчирч буй хулсны баавгайнуудад зориулж Хөх хотын онгоцны буудлаас угтах ёслол зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125059506