Өвөр монголын ойн талбай 70 жилд 167 сая га-гаар нэмэгджээ
2019-09-27 08:49:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин\ Хятад улс байгуулагдсан 70 жилийн хугацаанд ӨМӨЗО-ы ойн талбай 167 сая га-гаар нэмэгдэж, улсын хэмжээнд тэргүүлэх болов.

Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болсны хувьд Өвөр монгол нь байгаль экологийн бүтээн байгуулалтыг чухалчлан үзсээр ирсэн. Ялангуяа 21 дүгээр зуун гарснаас хойш Өвөр монгол нь байгалийн ойн нөөцийг хамгаалах, Бээжин-Тяньжиний салхи, элсний эх үүсвэрийг хянах, "Умардын гурван хамгаалалтын ой”-н бүтээн байгуулалт, тариалангийн талбайд өвс мод тарих, ус хөрсийг хамгаалах болон бусад үндэсний гол экологийн төслийг гүнзгий хэрэгжүүлэхийн зэрэгцээ экологийн нөхөн олговор олгох бодлогыг эрчимтэй хэрэгжүүлжээ. Үүний зэрэгцээ 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Өвөр монгол нь байгалийн ойгоос мод бэлтгэх ажлыг зогсоож, жилд ой огтлох талбайг 1.512 сая куб метрээр бууруулж, байгалийн ойн нөөцийг хамгаалах ажил бүрэн хангагдаж, ойн аж ахуйн экологийн бүтцийг тасралтгүй бэхжүүлэв.

Түүнчлэн цөлжсөн талбай ихтэй, тархалт өргөнтэй, ноцтой хохирол амсдаг мужийн нэг болох Өвөр монгол нь элс, элсэрхэг газрыг засахыг экологийн бүтээн байгуулалтын гол ажлаа болгожээ. 11 дүгээр таван жилийн төлөвлөгөөнөөс хойш Өвөр монгол жил бүр 8 сая гаруй га цөлжсөн газар нутгийг засав. Хөвчийн цөлийн 600 гаруй мянган га талбайг зассан бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс "Цөлийн эко эдийн засгийн үзүүлэлтийн үлгэр жишээч бүс" хэмээн тогтоосон юм.

ӨМӨЗО-ы статистикийн бүртгэлээс үзвэл, шинэ Хятад улс байгуулагдсан эхний жилүүдэд ой модны хэмжээ, ойн бүрхүүлийн түвшин тус тус нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Өвөр монгол цөлжилтийг бууруулах ажил дээр гайхалтай үр дүнд хүрээд байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001125046296