“Оюутныг дэмжих аян” 1252 оюутныг дэмжив
2019-09-16 16:22:04 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Коммунист залуучуудын эвлэлээс зохион байгуулсан оюутныг дэмжих аяны хүрээнд энэ сарын 12-нд тэтгэмжийн мөнгө тараах ёслол Өвөр монголын анагаах ухааны их сургуульд болов.

“Могойт” группээс энэ онд дахин хандивласан 1.5 сая юанийг ӨЗО-ы залуучуудын эвлэл Өвөр монголын ядуу бүс нутгийн 300 оюутан тус бүрт 5000 юаний тэтгэмж болгон олголоо. Өнгөрөгч 6 дугаар сард ӨЗО-ы Залуучуудын эвлэл, Залуучуудын сан “Оюутнуудын мөрөөдлийг биелүүлэх аян” өрнүүлж, бүх орны Залуучуудын холбоог оролцуулан, 4.742 юань цуглуулан 1252 хүнд амьдралтай оюутнуудыг дэмжсэн байна.

Өвөр монголын Коммунист залуучуудын эвлэл уг аяныг 2005 оноос эхлүүлсэн. Одоогоор нийт 67.57 сая юаний хандив өргөж, 18.7 мянган оюутныг дэмжжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125001445