Даатгалын төлбөрийн баримтаа онлайнаар хэвлэн авна
2019-09-11 16:26:18 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын хүний нөөц, нийгмийн баталгааны товчооноос нийгмийн халамжийн үйлчилгээг төгөлдөржүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор интернэт сүлжээ, том өгөгдөл зэрэг давуу талуудыг өргөнөөр ашиглан ӨМӨЗО-ы хэмжээнд анх удаа даатгалын төлбөрийн баримт, иргэний эрхийн бүртгэл, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг онлайнаар хэвлэн авах боломжийг хангажээ. Шинээр гаргасан даатгалын төлбөрийн баримт, иргэний эрхийн бүртгэл, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг онлайнаар хэвлэн авах үйлчилгээ нь албан ёсоор нэвтэрсэн байна. Тодруулбал, үйлчлүүлэгчид хүний нөөц, нийгмийн халамж үйлчилгээний онлайн үйлчилгээний танхимд ирж, мэдээллээ хэвлэн авах боломжтой болжээ. Энэ нь онлайн болон онлайн бус үйлчилгээний шинэ горимыг бий болгож, үйлчлүүлэгчид төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэв. Үүний зэрэгцээ QR кодоор баталгаажуулах технологийг ашигласан нь онлайн үйлчилгээний аюулгүй байдлыг хангасан байна. \Умардын шинэ сонины сурвалжлагч Жан Шюебө\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124986968