19 жолоочийн жолоо барих эрхийг насан туршид нь хасчээ
2019-09-10 16:36:04 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны эхний хагас жилд замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн 19 жолоочийн жолоо барих эрхийг нь насан туршид хассан гэж Хөх хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Тухайлбал, 13 хүн зам тээврийн ослын газраас зугтаасан, 4 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан, 2 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаад зугтсан байна.

“БНХАУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 91 дэх заалтад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хүнд ноцтой осол гаргаж гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хэргийн хариуцлага тооцож, замын хөдөлгөөний хяналтын албанаас жолооны үнэмлэхийг нь хүчингүй болгож, жолоо барих эрхийг нь насан туршид хасна. 101 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хүнд ноцтой зам тээврийн осол гаргаж гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хэргийн хариуцлага тооцож, замын хөдөлгөөний хяналтын албанаас жолооны үнэмлэхийг нь хүчингүй болгож, жолоо барих эрхийг нь насан туршид хасна хэмээн заасан байдаг юм. \Бэй Фан шинэ сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч Ай ВэньТао\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124982368