Хятадын шилдэг 500 хувийн хэвшлийн жагсаалтад Өвөр монголын 4 аж ахуйн нэгж багтав
2019-09-04 10:41:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд 2019 оны Хятадын шилдэг 500 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн жагсаалт гарлаа.

Уг жагсаалтад Өвөр монголын 4 компани багтсан байна. Үүнд, И-Ли групп ХК 79.553 тэрбум юаний үйл ажиллагааны орлогоороо 81 дүгээрт, Ордос хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмшигч групп ХК 58.310 тэрбум юаний үйл ажиллагааны орлогоороо 118 дүгээрт, И-Тай групп ХК 55.761 тэрбум юаний үйл ажиллагааны орлогоороо 129 дүгээрт, И-Ли нөөцийн групп ХК 43.548 тэрбум юаний үйл ажиллагааны орлогоороо 175 дугаарт жагсав.

Үүний зэрэгцээ 2019 оны Хятадын шилдэг 500 хувийн хэвшлийн боловсруулах аж ахуйн нэгжийн жагсаалтад И-Ли групп ХК 40 дүгээр байранд, Ордос хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмшигч групп ХК 62 дугаар байранд, Чинхуа групп ХК 387 дугаар байранд, Жиньлянь хөнгөн цагааны материалын ХК 425 дугаар байранд, Улаанхадын Юаньлянь ган төмрийн ХХК 467 дугаар байранд, Бөюань хувьцаа эзэмшигч групп ХК 480 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124958954