Бээжин сая хүн тутамд 300 супермаркеттай болно
2019-08-29 10:53:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жи Нин\ Бээжингийн Худалдааны газраас гаргасан “Бээжингийн супермаркетын байгуулалтыг дээшлүүлэх гурван жилийн ажиллагааны төлөвлөгөө”-нд 1 сая хүн тутамд 300 супермаркеттай болно” хэмээн заажээ. 

Төлөвлөгөөний дагуу нийслэл хот гурван жилийн хугацаанд хорооллуудын дунд ногоо жижиглэн худалдаалах, супермаркет, өглөөний цай, үсчин гоо сайхан, засвар үйлчилгээ, гэр бүлийн үйлчилгээ зэрэг иргэдийн амьдралыг хөнгөвчлөх системийг бүрдүүлж, сүлжээ супермаркетыг 6400 болгох юм. Ингэснээр 1 сая хүн тутамд ногдох супермаркетын тоо 300 гаруйд хүргэнэ. Уг ажлын хүрээнд Бээжинд үйлчилгээний чиглэлийн мэдээ мэдээлэл солилцох том дата үүсгэхийн зэрэгцээ эрсдлээс сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх аж.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124936195