Цагдаа нар иргэнд 400 мянган юаний хохирол үүсэхээс сэргийлж чадав
2019-08-27 15:32:41 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 22-нд ӨМӨЗО-ы Шинэ Барга зүүн хошууны Галав хилийн цагдаа 17 цаг ажилласны эцэст малчны алдсан 35 үхрийг олж эзэнд нь эргүүлэн өгчээ. Энэ сарын 21-ний өдрийн 14 цагийн үед шинэ Барга зүүн хошууны Галав хилийн цагдаагийн газар Баян-Уул гацааны малчин Сү овогт үхрээ алдсан тухай мэдээллийг хүлээн авсан байна. Үхэр бол малчдын гол эд хөрөнгө, амин зуулга юм. Иймээс цагдаа нар хурдтай эрэн хайж, зам тээврийн камерыг шалгасны дүнд 22-ны өдрийн 7 цагт Сүөган бэлчээрийн талбайгаас олж, иргэнд 400 гаруй мянган юаний хохирол үүсэхээс урьдчилан сэргийлж чадсан аж . \Гэрэл зургийг Ван Юньли, Эрдэмт\

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124927538