Цагдаагийн албан хаагчид малчинд алдсан хонийг олж өгчээ
2019-08-22 09:40:39 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Шинэбулаг сумын малчин энэ сарын 19-ний өглөө эртлэн сэрэхэд хотонд нь эзгүй хэдэн зуун хонь ирчихсэн байхыг хараад яаран хашиж, цагдаад мэдүүлжээ.

Цагдаа нар хонийг тоолон гар утсаар малчдад мэдээлэл тарааж, хонио алдсан малчныг хайсан ч олдсонгүй. Мөн өдрийн орой 20 цагийн үед хүмүүсийн гаргасан сургаар хонины эзэн рүү утсаар залгахад эзэн нь өөрийнх нь сүргээс 199 хонь тасарсныг мэджээ. Тэрхүү малчин цагдаагийн албан хаагчийн туслалцаатайгаар 400 мянган юанийн хохирол учрахаас сэргийлж чадсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124906124