Тал нутгийн үлгэрийн наадам болж байна
2019-08-19 16:26:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээХятадын үлгэрийн 7 дахь наадам буюу Тал нутгийн үлгэрийн наадам энэ сарын 18-нд Хөх хотод нээлтээ хийв.

Энэ нь Хятадын адууны соёлын 2 дугаар наадам болон Өвөр монголын олон улсын адууны соёлын экспогийн үеэр зохиогдож байгаа хүүхэд багачуудад зориулсан соёлын арга хэмжээ юм.

“Морь бид хоёрын үлгэр” сэдэвт уг наадмын хүрээнд адуутай холбоотой 7400 гаруй үлгэр эссэ, тал нутаг болон адууны тухай 2000 гаруй уран зургийн бүтээл ирж, 46 үлгэрч хүүхэд оролцжээ. Үүнээс 350 эссэ, уран зургийн 120 бүтээл, 8 үлгэрч хүүхдийг шалгаруулж шагнасан байна.

Тус наадмыг ӨМӨЗО-ы Суртал ухуулгын газар, Соёл, аялал жуулчлалын танхим, Боловсролын танхим, Утга урлагийнхны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124894033