Аяны шувуудын диваажин
2019-08-13 15:39:35 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ба Мэй нуурын төрийн зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэнд ногоон давлагаа хаялж, аяны шувууд нисэлдэж, нуурын эрэгт ургамал цэцэгс багшран, модод сүглийж, зөрөг зам, эртний загвар бүхий саравч зэрэг нийлээд онцын үзэсгэлэнтэй харагдана. Баяннуур хотын Ү Юань шянь дахь Ба Мэй нуурын төрийн зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн нь нийт 654.38 га талбайтай, БНХАУ-ын хойд бүс нутаг болох Бортохойн талын онцлогийг харуулсан байгалийн тогтоцтой нууртай дөхөж очих төрийн зэрэглэлийн нуга газрын цэцэрлэгт хүрээлэн юм.

Тус нууранд төрийн зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн өргөмжлөлийг албан ёсоор олгосноос хойш ойрын жилүүдэд төрөөс 5 сая юанийн, орон нутгаас 20 гаруй сая юанийн хөрөнгө оруулж, нуга газрыг хамгаалах олон төрлийн арга хэмжээ авч, өргөн чөлөөний ойролцоо усны цогцолборууд байгуулж, хавь орчныг нь эрчимтэй ногооруулжээ. Одоогийн байдлаар, Ба Мэй нуурын хавь ойрын нуга газрын экологи илт сайжирч, амьтан ургамлын төрөл зүйл олширч, усны олон амьтан болон нүүдлийн шувуудын үдлэх таатай орчин болж цогцолжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870519