Хөх хотын Олон улсын залуучуудын зуслангийн II ээлж нээлтээ хийв
2019-08-06 17:00:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын Олон улсын залуучуудын зуслангийн II ээлжийн нээлтийн ёслол энэ сарын 3-нд 16 дугаар дунд сургуульд боллоо.

Нээлтийн үеэр Улаанбаатар хотын залуучуудын ахлагч Б.Мишигдорж үг хэлэхдээ энэхүү арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой болохыг онцлоод залуучууд харилцан ойлголцож, харилцан суралцсанаар хотуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааг ахиулах боломжтой юм гэлээ. Мөн үеэр орон орны залуучуудын төлөөлөл соёл уламжлалаа харуулсан гайхалтай хөтөлбөрүүдийг толилуулсан юм.

Энэ сарын 2-8-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг, Оросын Улаан-Үдэ, Японы Оказаки, БНСУ-ын Сөүл зэрэг хотын нийт 49 төлөөлөгч Хөх хотноо цугларч, залуучуудын найрсаг солилцоог бэхжүүлэх замаар Хөх хотыг илүү нээлттэй харуулж, олон улсын чанартай хотын дүр төрхийг бий болгох зорилготой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124843934