Их Хянган давааны 800 мянган га газрыг хүний хүчээр ойжуулав
2019-07-30 15:30:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсанаас хойшхи 70 жилийн хугацаанд Их Хянган давааны нийт 800 мянган га газрыг хүний хүчээр ойжуулжээ.

Ойжуулах явцдаа тус давааны экологийн шинж чанарт тохирсон, тухайн газар орны уур амьсгалд зохицсон олон төрлийн аргаар моддыг тарьсан аж. Ээвэр талыг нь эхэлж ойжуулах, хөтөл газрыг дээрээс нь доош уруудуулан тарих, хавар газар гэсэх үеэр суулгах зэрэг арга туршлагыг хэрэгжүүлснээр ойжуулах ажил үр дүнтэй болсон байна.

Өөрөөр хэлбэл, Их Хянган даваанд ургадаг гацуур, чацаргана, Сибирийн нарс зэрэг модыг их хэмжээгээр тарьж ургуулжээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн ашиг орлого өндөрт тооцогддог өвс ургамлыг тарьж, улс оронд үзүүлэх нөлөө болон ажилчдын орлоготой уялдуулсан эдийн засаг, экологийг зэрэг хөгжүүлсэн явдал болов.

Хятадын ойн нөөц баялгийн 9 дэх удаагийн бүртгэлээс үзэхэд, Их Хянган давааны ойн бүсийн талбай 10 сая 290 мянган га, үүнээс 8 сая 370 мянган га газар нь ой мод ба ойн бүрхэлт 78.39 хувьтай байна. Модны нөөц 1 тэрбум 33 сая шоо метр, ойн нөөц 941 сая шоо метр болсон нь ойн талбай, модны нөөц, ойн бүрхэлт зэрэг нь ойн аж ахуйн товчоо байгуулагдсан эхэн үеийнхээс нэмэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816239