Өвөр Монголоос Бээжин орох анхны хурдны төмөр зам жилийн эцэст ашиглалтад орно
2019-07-17 17:04:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Вэй Жин-Юй/ Сурвалжлагч 16-ны өдөр Хятадын төмөр замын Хөх хотын товчоо ХК-аас ойлгосноор, Чуулалт хаалга Хөх хотын хурдны төмөр зам нь жилийн эцэст ашиглалтад орж, Чуулалт хаалга Бээжингийн хурдны төмөр замтай холбогдсоноор Өвөр Монголоос Бээжин орох хурдны төмөр замгүй байсан түүхийг эцэслүүлнэ гэжээ.

Чуулалт хаалга Хөх хотын хурдны төмөр зам нь Чуулалт хаалгын өмнө өртөөнөөс Хөх хотын зүүн өртөө хүрч, 6-р сарын 1-ний өдрөөс тохиргоо холболтын туршилтын ажлууд хийгдэж, одоогийн байдлаар бүх хяналт шалгалтын ажил дуусаж, тун удахгүй 250 км урт Фүшин хурдны галт тэрэгний шугамын гол зам шугамын туршилтын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Энэхүү хурдны төмөр зм нэвтэрснээр Хөх хотоос Бээжин орох хугацааг богиносгоод гурван цаг болгох юм байна.

Чуулалт хаалга Хөх хотын хурдны төмөр зам нь Хятадын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төслийн “найман босоо найман хэвтээ” хурдны төмөр замын Бээжин-Лань Жөү чиглэлийн шугамын гол бүрэлдэхүүн хэсэг болно. 2014 оны 4-р сард эхлэн тавигдаж, нийт урт нь 286.8 км, галт тэрэгний цагийн хурд нь 250 км, 2017 оны 8-р сард Улаанцаваас Хөх хотын зүүн өртөө орох шугам ашиглалтад оржээ.

Сүүлийн 5 жилд, Өвөр Монголын “Тал нутгийн хурдны төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, 2015 оны 1-р сард, Жинин-Бугат чиглэлийн төмөр замд моторт галт тэрэг явуулснаар Өвөр Монголын моторт вагонгүй байсан түүхийг эцэслүүлжээ. 4 жилийн турш моторт вагоноор үйлчлүүлсэн нийт зорчигч 2015 онд давхардсан тоогоор 4,137 сая хүн байснаа 2018 он болоход давхардсан тоогоор 6,800 сая хүн болж нэмэгджээ. 2017 оны 8-р сард, Чуулалт хаалга Хөх хотын хурдны төмөр замын Улаанцаваас Хөх хотын зүүн өртөө хүрэх хэсэг ашиглалтад орж, Хөх хот-Бугат, Хөх хот-Зүүнгар-Ордосын төмөр зам харилцан холбогдож, Өвөр Монголын зүүн, төв, баруун хэсгүүдийн хоорондын харилцан үйлчлэл хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж байна. 2018 оны 12-р сард, Түнляо-Шиньминь чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орж, Өвөр Монгол анх удаагаа бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд нэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124765607