Хянган давааны ойн бүсэд 4 хоногт 10 удаа түймэр гарчээ
2019-07-16 17:25:04 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-ний өдрийн 18 цагт Өвөр Монголын Хянган давааны ойн бүсийн Үма ой модны товчооны Шикөүзы ойн талбайд түймэр гарч, дөнгөж түймэр унтраах ажлаасаа ирээд амарч амжаагүй байсан Ойн гал унтраах албаны командлагч шинээр түймэр гарсан газар руу явлаа. Өвөр Монголын Ойн гал унтраах албанаас мэдээлснээр, 7 дугаар сарын 11-нээс эхлээд нийт 10 удаа ойн түймэр гараад байгаа аж. 7 дугаар сарын 11—14-ний өдрүүдэд Өвөр Монголын Хянган давааны ойн бүсэд 10 удаа түймэр гарч, одоогийн байдлаар Чиган ой модны товчооны Абахэ ойн талбай, Юн-Аньшань ой модны товчооны Жишингөү ойн талбай, Чичянь ой модны товчооны Или Жичи ойн талбай, Үма ой модны товчооны Имүхэ ойн талбай, Юн-Аньшань ой модны товчооны Маохэ ойн талбай, Маньгүй ой модны товчооны Бэй-Ань ойн товчоо, Юн-Аньшань ой модны товчооны Эньхэ ойн талбай, Үма ой модны товчооны Үюань ойн талбайн ойн түймрийг унтраасан. 14-ний өдөр Юн-Аньшань ой модны товчооны Маохэ ойн талбай, Үма ой модны товчооны Шикөүзы ойн талбайд гарсан түймэр унтраахаар яаралтай ажиллаж байна. Анх алхам тогтоогоод байгаар энэ 10 удаагийн түймэр нь аянга цахилгаанаас болсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124760641